Өмнөд умард Солонгос 30-ны өдөр Сеүлд сайдын хэмжээний 21-р хурлын анхдугаар бүгд хурлаа хийлээ. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Лее Жае Жун тэргүүтэй төлөөлөгчид болон Ардчилсан Солонгосын засгийн газрын хариуцлагтай зөвлөх Кон Хо Ун тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцов.
Дөрвөн хоног хуралдах хоёр Солонгосын сайдын хэмжээний энэ хэлэлцээ нь 29-ний өдөр эхлэв. Сайдын хэмжээний хэлэлцээ нь хоёр Солонгосын засгийн газар хоорондын хамгийн дээд зиндааны яриа хэлэлцээний зам суваг юм, тэр нь хоёр талын эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хоёр орны салж сарнисан гэр бүлийг уулзуулах зэрэг асуудлыг хариуцах юм. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|