Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчид Америкийн худалдааны төлөөлөгч, төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байсан Зоелликыг Ж.Буш 30-нд албан ёсоор нэр дэвшүүлэхээр байна гэсэн мэдээг Америкийн засгийн газрын өндөр тушаалын албаны хүн 29-нд мэдээлжээ.
Үүнийг Дэлхийн банкны гүйцэтгэх зөвлөл хүлээн авбал, 6-р сарын 30-нд үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх гэж байгаа Дэлхийн банкны ерөнхийлөгч Волфовисын тушаалыг Зоеллик хүлээж авах болно./Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|