• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Tuesday    may 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-30 15:18:46    
Ази Европын хамтын ажиллагааны хөгжлийг цаашид ахиулах талаар санал дэвшүүлжээ

Синьхуа Агентлаг

       Ази Европын Гадаад харилцааны сайд нарын 8 дахь бага хурал Германы Хамбург-д 29-ний өдөр өндөрлөлөө. Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 29-ний өдрийн хуралд үг хэлж, шинэ байдалд Ази Европын хамтын ажиллагааг ахиулах талаар үзэл бодлоо тодорхойлж, Ази Европын хурлын механизм тогтоосон 10 жилийн туршид олсон ахицыг нааштай үнэлсэн байна.

       Ази Европын хамтын ажиллагааг ирэх 10 жилд цаашид хөгжүүлэх талаар Ян Жечи: олон талт үзлийг ахиулах, улс төрийн яриа хэлцлийг эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг ахиулах, түншлэлийн харилцааг батжуулах, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулж, цаг агаарын өөрчлөлтөөс болсон сорилтод үр ашигтай хандах, олон талтай байхыг хүндэтгэж, соёл боловсон яриа хэлцэл хийхийг ахиулах зэрэг санал дэвшүүлсэн байна.

       Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй болгох зэрэг асуудлаархи Хятадын байр суурийг Ян Жечи тодорхойлон өгүүлж, ирэх жилд Хятадын зохион байгуулах Ази Европын тэргүүн нарын бага хурлын бэлтгэл ажлын байдлыг танилцуулжээ./Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040