Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч байсан Роберт Зоелликийг Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш Дэлхийн банкны Ерөнхийлөгчээр албан ёсоор нэр дэвшүүлэв.
Зоеллик урт хугацааны турш гадаад харилцаа болон эдийн засгийн салбарт маш амжилттай ажиллаж байсан, энэ нь түүний шинэ ажлаа сайн хийхэд аятай сайхан үндэс суурь болох болно. Тэрээр Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн ажлыг хийж бүрмөсөн чадна гэж Буш хэлсэн байна.
Дэлхийн банкны өнөөгийн Ерөнхийлөгч Волфовиз 2005 онд тус банкт ажиллаж байсан эмэгтэй найздаа тогтоол зөрчин цалин нэмснээс болж 6-р сарын 30-ны өдөр огцрох юм. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|