Замбид айлчилж байгаа Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жасгуес Рогге 30-ны өдөр сурвалжлагчийн асуултад хариулах үе хэлэхдээ, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байна, ирэх жилийн олимпийн наадам лавтай амжилттай болно гэж би үзэж байна гэжээ.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд өөрөө ямар үзэлттэй байгааг нь сонирхосонд Жасгуес Рогге хэлэхдээ, би тун ханамжтай байна, Хятадын засгийн газрын хүчин чармайлтад сэтгэл өндөр байна, Хятадын биеийн тамирын төлөөлөгчдийн хүчин чадал ч маш хүчирхэг байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|