Хятад Оросын найрамдал энх тайван хөгжлийн комиссын 7-р бүгд хурал 30-ны өдөр Москвад боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар бүгд хуралд тус тус баяр хүргэв.
Дарга Хү Жиньтао баярын үгэндээ тэмдэглэхдээ, арав гаруй жилийн турш, уг комисс нь олон баялаг агуулгатай арга хэмжээ зохион байгуулж, Хятад Оросын стратегийн түншийн харилцааны хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан байна гэжээ. Комисс нь энэ удаагийн хурал болон харилцан улсын жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа боломж тохиолыг ашиглан Хятад Оросын жинхинэ харилцан итгэлцсэн улс төрийн хамтын ажиллагааны түнш, харилцан ашигтай хамтаар ялалтад хүрэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түнш, шинлэх ухаан техникийн талаар шинийг үүдэх хамтын ажиллагааны түнш, эв найрамдалтай хүмүүнлэгийн хамтын ажиллагааны түнш, эв санаа нэгтэй харилцан туслалцсан аюулгүйн хамтын ажиллагааны түншийн үүрэг зорилтын хүрээнд тасралтгүй чармайж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн сайн нэн түргэн урагш хөгжүүлэхэд шинэ хүчин зүтгэл гаргахыг дарга Хү Жиньтао хүслээ.
Ерөнхийлөгч В.Путин баярын үгэндээ тэмдэглэхдээ, богинохон хэдэн жилийн хугацаанд уг комисс нь Орос Хятадын хоёр талын хамтын ажиллагааны үр ашигтай механизм болон нэр хүнд бүхий байгууллага болж, соёл, аж ахуйн нэгжийн харилцаа, эрдэм шинжилгээний яриа хэлэлцээ, залуус, эмэгтэйчүүд, биеийн тамир спортын салбар тэрчлэн орон нутгийн хамтын ажиллагааны талаар баялаг туршлага хурамтуулж, Орос Хятадын улсын жилийн хүрээний холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|