Наймын бүлгийн гадаад харилцааны сайд нарын бага хурал 30-ны өдөр Германы Потсдамд даргын мэдэгдэл нийтэлж, хэлэлцээгээр асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэхийн төлөө НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг хэрэгжүүлж, уран баяжуулахтай холбоотой бүх ажиллагаагаа зогсоохыг Иранд шаардав.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Ираны цөмийн асуудлыг зохицуулахад Наймын бүлгийн гишүүн орон хамтын хариуцлагатай юм. Наймын бүлэг хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг үргэлжлэн дэмжинэ, гэлээ цөмийн зэвсэг түгэн дэлгэрэх аюулд их сэтгэл түгшиж байна. Иран хэрэв уран баяжуулахтай холбоотой ажиллагаагаа зогсоохгүйд хүрвэл Наймын бүлгийн гишүүн орон нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 1747-р тогтоолын дагуу Ираны эсрэг хориг арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх болно гэжээ.
Мөн 30-ны өдөр хуралд оролцсон Америк, Орос, Гермөн, Англи, Франц, Итали, Канад зэрэг Наймын бүлгийн гадаад харилцааны сайд нар дундад дорнодын байдал, Афганистан, Дарфур , Ираны цөмийн асуудал зэрэг олон улсын халуун цэгийн асуудлыг голлон авч хэлэлцсэн байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|