Хоёр Солонгосын сайдын хэмжээний 21-р хэлэлцээ 4 хоног болж, 1-ний өдөр Сөүлд хамтарсан сонсгол мэдэгдэл нийтэлсний дараа өндөрлөв. Уг хэлэлцээ нь чухал ололт амжилтанд хүрч чадсангүй.
Хамтарсан сонсгол мэдэгдэлд тэмдэглэхдээ, БНСУ болон БНАСАУ хэлэлцээний явцад өнгөрсөнд хийсэн сайдын хэмжээний 20-р удаагийн хэлэлцээний үр дүн болон сургамжийг нэгтгэн дүгнэж үнэлсэн байна. Өмнөд умардын харилцааны хөгжлийг ахиулах зарчим болон практик асуудлаар хоёр тал өөр өөрийн байр сууриа тодруулан өгүүлж, нухацтай солилцоо хийлээ. "Өмнөд умардын хамтын тунхаг"-ийн үзэл санааны дагуу, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох, өмнөд умардын эвлэрэл болон хамтын ажиллаганд тус төхөм үзүүлэх зэрэг асуудлыг цаашид авч хэлэлцэнэ гэж хоёр тал шийдсэн байна хэмээн уг мэдэгдэлд бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|