• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-04 10:25:46    
Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар хуралдав

Хятадын Олон Улсын Радио

    Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын хурал 3-ны өдөр БНСУ-ын Чежү аралд болов. Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Японы Гадаад хэргийн сайд Асо Таро, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Сон Мин- Сун нар энэ нэг хоногийн хуралд оролцов.

    Хятад, Япон, БНСУ гурван орон хоорондын яриа хэлэлцээ хийгээд хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Найрсаг хамтын ажилагааны их чиглэлийг баримталж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, зүүн Азийн хамтын ажиллагааг ахиулах хийгээд олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, нааштай бүтээлч үүрэг гүйцэтгэхийн төлөө гурван орон чармайх болно гэж гурван орны Гадаад хэргийн сайд нар санал нэгтэй үзэв.

    Гурван орны гадаад хэргийн сайд нар мөн Солонгосын хойгийн цөмийн асуудал болон зүүн хойд Азийн аюулгүйн байдлыг авч хэлэлцсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\