• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-07 20:58:12    
Дарга Хү Жиньтао Нигерийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 7-ны үдээс өмнө Берлинд Нигерийн Ерөнхийлөгч Умару Яр Адуатай уулзасан байна.

     Нигерийн талтай бүс нутгийн халуун цэгийн асуудал, терроризмийн эсрэг тэмцэл, хүний эрх зэрэг олон улсын чухал чухал асуудлаархи зохицуулга болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжиж байгаа орны эрх ашгийг хамтаар хамгаалахад Хятадын тал бэлэн байна. хоёр талаараа хоёр орны зөвшин тогтсон төмөр замын өөрчлөлт, хөдөө тосгоны телефон утасны сүлжээ, усан цахилгаан станц зэрэг төслийг бодитой найдваржуулж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны салбарт олсон ололт амжилтыг ахиулахыг хүсэж байна. Хүчирхэг аж ахуйн нэгжийн Нигерид хөрөнгө оруулахыг Хятадын Засгийн газар үргэлжлэн урамшуулах болно. Нигерийн тал үр ашигтай арга хэмжээ авч Хятадын иргэний эрх ашиг, эд хөрөнгийн аюулгүй байдлыг батлахыг хүсэж байна гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ. /Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав./