Германы канцлер Ангела Меркелын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 6-ны үдээс хойш Берлинд хүрэлцэн очсон байна. Тэрээр 8-ны өдөр Германы жижиг суурин Хайлигендаммд болох 8-ын бүлгийнхний хөгжиж байгаа орнуудын удирдагчтай хийх яриа хэлцлийн хуралд оролцох бөгөөд мөн уг хуралд оролцох Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж байгаа орны удирдагч нартай хамтын уулзалт хийх юм.
8-ын бүлгийнхний хөгжиж байгаа орнуудын удирдагчтай хийх энэ оны яриа хэлцлийн хурлаар ихэвчлэн дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалт болон нийгмийн хариуцлага, оюуны өмчийн эрхийг хамгаалах, Африк тивийн хөгжил, цаг агаарын хувиралт зэрэг дэлхийн эдийн засгийн эрүүл, тогтуун, эвсэг зохицонгуй хэлбэрэлтгүй хөгжих тухай хэлэлцэх сэдвийг авч хэлэлцэх юм байна.
Хү Жиньтао уг яриа хэлцлийн хуралд дөрөвдөх удаагаа оролцож байгаа юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|