
БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён 7-ны өдөр Чон Ва Дайд байгаа Ерөнхийлөгчийн ордондоо, Сөүлд "Хятад БНСУ-ын нэрт эмэгтэй зүтгэлтний чуулга уулзалт"-д оролцож байгаа Хятадын БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Гү Шюляньтай уулзсан байна.
Но Му Хён уулзалтын явцад Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн 4-р сард БНСУ-д хийсэн амжилттай айлчлалыг өндөр үнэлсэн байна. Тэрээр тэмдэглэхдээ, Хятадын хөгжил нь БНСУ-д маш сайн аз тохиол авчирч өгсөн байна. Хятад БНСУ-ын харилцаа ч эрүүл тогтуун хөгжиж, олон салбарт бүр элбэг дэлбэг үр бүтээлтэй болсон байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|