Хятад БНСУ-ын нэрт эмэгтэй зүтгэлтнүүдийн 4 дэх чуулга уулзалт 7-ний өдөр Сөүлд болсон байна.
Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга хатагтай Гү Шюлянь Хятадын төлөөлөгчдийг тэргүүлэн чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын эмэгтэйчүүд гэр бүлийн ажил эрхэлсэн яамны сайд хатагтай Жан Хажинь болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөгч чуулга уулзалтад оролцсон байна.
Гү Шюлянь нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, Хятад БНСУ-ын эмэгтэйчүүдийн харилцаа нь хоёр орны харилцааны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Хоёр орны тал бүрийн хамтын аижллагааны түншлэлийн харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахын тулд Хятад БНСУ хоёр орны эмэгтэйчүүд нэн олон солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхийг би хүсч байна гэжээ.
Жан Хажинь хоёр орны эмэгтэйчүүдийн салбар дахь солилцоо хамтын ажиллагааны амжилтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсний хамт, хоёр орны эмэгтэйчүүдийн солилцоо хамтын ажиллагааны цар хүрээг цаашид өргөтгөж, эдийн засгийн даяарчлалаас болсон өрсөлдөөнийг аргацаахыг хүссэн байна.
Хуралд оролцсон төлөөлөгчид мөн өдөр Хятад БНСУ-ын эмэгтэйчүүд хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулах явцад хэрхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх, хоёр талын боловсролын хамтын ажиллагаа болон залуу багачуудын харилцаанд тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлаар ярилцсан байна.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|