Германы хойд нутгийн жижин суурин Хейлигендамд 8-ын бүлэг болон хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдын яриа хэлэлцэлд оролцож байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 8-ны өдөр хурал дээр үг хэлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал дэвшүүлсэн байна.
Олон улсын хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар Хү Жиньтао 4 зүйлт санал дэвшүүлжээв энэ нь тухайлбал: нэгд, хамтын хүчин чармайлтаар дэлхийн эдийн засгийг тэнцүүртэй тогтвортой хөгжилд хүрүүлэх, хоёрт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай ажиллах, гуравд, нэгдэлтэй төлөвлөн үргэлжлэн хөгжихөд тус дөхөм үзүүлэх, дөрөвд, ардчилсан зөвшилцөл хийж санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулах гэсэн эдгээр болно. \О.Дарамбазар орчуулж Номин Хянав.\
|