Хятад улсын дарга Хү Жиньтао урилгаар Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээнд оролцсон Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексикийн удирдах хүмүүстэй 7-ны өдөр Германы нийслэл Берлинд хамтын уулзалт хийж, цаг агаарын хувьралт, эдийн засгийн даярчлалд хамтаар хандах, Дохагийн уулзалт хэлэлцээ, хөгжиж байгаа орнуудын хөгжлийг түргэтгэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Цаг агаарын асуудлаар, хамтаар боловч ялгаатай хариуцлага хүлээх зарчмыг мөрдөн, амлалтаа биелүүлэн, хүлэмжийн хий гаргах хэмжээгээ түрүүлэн багасгахыг хөгжсөн орнуудад шаардахын хамт хөгжиж байгаа орнууд ч хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж таван орны удирдагч онцлов.
Дохагийн уулзалт хэлэлцээг түргэн дуусгаж, хөгжиж байгаа орнуудын ашиг сонтрхол болон анхаарлыг тусгаж, хөгжсөн орнууд хөдөө аж ахуйн нөхвөрөө багасгаж, импортын гаалийн татвараа хасагдуулах хэрэгтэй гэж таван орны удирдагч үзэв.
1 2
|