Германы Хайлигендаммд наймын бүлгийн тэргүүн нарын хуралд оролцохоор хүрэлцэн очсон Оросын Еерөнхийлөгч Валадимир Путин 7-ны өдөр хэлэхдээ, Америк уул нь Чех болон Польшид байрлуулахаар төлөвлөж байсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ Азербайжанд шилжүүлэх юм бол Орос эсэргүүцэхгүй, мөн пуужингаа Европ тив руу хандуулахгүй юм гэжээ.
Путин мөн өдөр Жорж Буштай уулзалт хийсний дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Азербайжанд шилжүүлэх юм бол Оросын эргэлзээг багасгах болно гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, би Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай хамт Оросын талын үзэл бодлыг тодруулсан юм гэжээ.
Хоёр тал энэ оны 7-р сард уг асуудлаар цаашид ярилцах болно гэж Жорж Буш мэдэгдсэн байна.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|