Шведийн Ван Карл Густаф арван зургаадугаар 9-ний өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо тус улсад төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтаотай уулзлаа. Хоёр тал хоёр орны харилцаатай холбоотой асуудлаар дотно найрсгаар ярилцсан байна.
Мөн өдөр Дарга Хү Жиньтао болон Ван Карл Густаф арван зургадугаар Готебургт болсон эртний "Готебург" онгоцыг дууриан хийсэн Готебург хөлөг онгоцны боомтдоо буцан ирсэн ёслолд оролцсон байна. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, Хятадын засгийн газар Хятад Шведийн харилцаанд стратегийн өндөрлөг болон алсын бодлогоор хандсаар ирсэн юм. "Готебург" онгоцны аялалаа сэргээсэн сайхан боломж болон хоёр ард түмний хамтын хүчин чармайлтаар Хятад Шведийн найрамдал нэн баялаг амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж тэмдэглэв.
1 2
|