Шведэд айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдөр хэлэхдээ, Хятад болон Хойд Европын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, давуу талаа харилцан нөхвөрлөх хэтийн төлөв өргөн уудам байна гэжээ. Хойд Европын орнуудын үйлдвэр худалдаа, аж ахуйн нэгжийн эзэд боломж тохиолыг барьж Хятадын зах зээлийг нааштай нээхийг хүсэж байгаагаа тэрээр бас илэрхийлэв. Дарга Хү Жиньтао мөн өдөр Стокгольмд Швед Хятадын худалдааны комиссын түүнд зориулсан оройн дайллага дээр үг хэлж, Хятадын өөрчлөлт хийж, нээлтэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш олсон тал бүрийн ололт амжилтыг танилцуулжээ.
Дарга Хү Жиньтао бас Хятад улс болон Хойд Европын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар дараах саналыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, худалдааны цар хэмжээг өргөтгөж, худалдааны бүтцийг сайжруулах, худалдааны хамтын ажиллагаа болон яриа хэлцэл хийх механизмыг боловсронгуй болгох. Хоёр талын дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн техникийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжиж, тэд нарт хамтын ажиллагааны боломж идэвхтэй олгох, 2008 оны Бээжингийн олимпийн наадам болон Шанхайн дэлхийн үзэсгэлэн яармагийн боломж тохиолыг ашиглаж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөх зэрэг асуудлууд болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|