Шведид айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 10-ны орой уг оронд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцахаар Стокольмоос морджээ.
Мордохоосоо өмнө, дарга Хү Жиньтао болон гэргий Лю Юүнчин вангийн ордонд Шведийн ван Карл Густаф арван зургадугаар болон вангийн хатантай дотноор уулзалт хийв.
Дарга Хүн Жиньтао бас Хятадаас Шведэд суугаа элчин сайдын яам, Готебүрг дахь консуын газрын ажилтан, Хятадын хөрөнгө оруулалтын байгууллага, Хятадын харьяат хятад хүмүүс болон мэргэжил дээшлүүлж байгаа оюутнуудтай уулзсан байна.
Дарга Хү Жиньтао Германд болсон Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нарын яриа уулзалтад оролцсоны дараа Шведэд төрийн айлчлал хийсэн юм. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|