Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И 11-ний өдөр Оросын Сочид Краснодар хязгаар нутгийн засаг даргын орлогч Евгений Муравьев болон Сочи хотын дарга Виктор Колодязни нартай уулзав.
Ү И хэлэхдээ, Хятад, Оросын харилцаа өнөө бүх талаар түргэн хөгжих шинэ үе шатанд оров. Сүүлийн жилүүдэд хоёр орны орон нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч хоёр талын харилцааны шинэ салбар болсон байна. Хятад, Орос харилцан " улсын жил"-ийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны гүнзгийрэн хөгжихэд сайн сайхан боломж олголоо Энэ жил зохиогдож байгаа "Хятадын жил"-ийн 200 гаруй арга хэмжээний гуравны нэг хувь нь орон нутагтай холбоотой хамтын ажиллагаа юм. Хоёр орны орон нутаг хоорондын хамтын ажиллагаа асар их нөөц хүчинтэй, хэтийн төлөв нь маш өргөн байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|