
ПҮЭБ-ын дарга Аббас 14-ний өдөр Иордан голын баруун эргийн Рамаллах хотод даргын зарлигт гарын үсэг зурж, Палестины үндэстний эвслийн засгийн газрын ерөнхий сайд Ханияг тушаалаас нь огцруулж, Иордан голын баруун эрг болон Газын зурваст онц байдал тогтоохыг зарласан байна.

15-ны өглөө эрт Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн Хамасын удирдагч Хания Аббасын тогтоолоос татгалзаж байгаагаа илэрхийлээд засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно гэжээ. Тэрээр бас Хамас Газад тусгаар тогтнисон улс байгуулж болзошгүй гэсэн явдлыг үгүйсгэсэн байна. Хүчирхийллийн мөргөлдөөнийг дуусгаж, Газын зурваст дэг зурам тогтоохыг тэрээр бас уриалжээ.

Өөр мэдээлснийг үзвэл, Америкийн төрийн нарийн бичгийн дарга хатагтай Райс 14-ний өдөр Вашингтонд хэлэхдээ, Аббасын тогтоолыг Америк дэмжиж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|