
Палестины Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн Хамасын зэвсэгт хүчин 14-ний орой БҮЭБ-ын дарга Аббасын Газа хот дохь албаны газрыг дайрсан бөгөөд Үндэстний чөлөөлөх хөдөлгөөн Фатахын Газа хот дохь хамгийн эцсийн бэхлэлтийг эзэлснээ мэдэгдэв гэж Палестины аюулгүйн албаны хүн 14-ний өдөр хэлсэн байна.

Хамасын зэвсэгт хүчин мөн өдрийн эрт шиг үеэр Газа хотын Палестины цагдаагийн хүчний ерөнхий төв болон тагнуулын байгууллагын ерөнхий төв хоёр чухал газрыг эзэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/
|