Америкийн батлан хамгаалхын сайд Роберт Гейтс 14-ний өдөр хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгч Путин өнгөрөгч долоо хоногт болсон Их наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал дээр Америк Азербайжаны пуужингийн эсрэг радарын станцыг хамтаар ашиглах санал дэвшүүлсэн боловч Америк үүнээс болж Чехэд байршуулах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах радарын станцын төлөлвлөгөөгөө орхихгүй юм гэжээ.
Тэрээр НАТО - Оросын зөвлөлийн хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Азербайжан дахь радарын станцыг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн "гаднах хүчин"-гээр Америк үзэж байгаа бөгөөд Чехэд радарын станц байгуулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|