Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээ 7-р сарын эхний 10 хоногт эхэлж мэднэ гэж Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах, Солонгосын хойгын цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 20-ны өдөр Токиод хэлсэн байна.
Японы Киодо агентлагийн мэдээлснээс үзвэл, 6 талын хэлэлцээг эхлүүлэх өдөр хугацааны асуудлаар Америкийн тал Хятадын талтай нарийн зөвшилцөл хийнэ гэж Хилл бас илэрхийлжээ.
Хилл 20-ны өдөр Японы ГХЯ-ны албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, 7-р сарын 4-ны Америкийн тусгаар тогтнолын өдрийн дараа, 6 талын хэлэлцээг эхлүүлэхийг хүсч байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|