Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл БНАСАУ-д айлчлахаар 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Пхеньянд хүрэлцэн очлоо.
Хилл урилгаар БНАСАУ-д айлчилж байгаагаа онгоцны буудалд илэрхийлсэн юм. Айлчлалынхаа үеэр, тэрээр БНАСАУ-ын холбогдох хүмүүстэй зургаан талын хэлэлцээг ахиулах асуудлыг авч хэлэлцэх юм байна.
22-ны үдээс өмнө, айлчлалаа өндөрлөнө гэж Хилл хэлсэн байна.\Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\
|