Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл 21-ний өдөр Пхеньянд хүрч БНАСАУ-д айлчилж байна.
БНАСАУ-ын хаагдсан хөрөнгө мөнгийг БНАСАУ-ын талын дансанд шилжүүлснийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн 21-ний өдөр гэрчилжээ.Зургаан талын хэлэлцээний үйл явц түргэсэх эрмэлзэлтэй байна.
Хилл онгоцны буудалд хэлэхдээ, айчлалын хугацаадаа би БНАСАУ-ын холбогдох зүтгэлтэнтэй зургаан талын хэлэлцээний үйл явцыг ахиулах асуудлыг авч хэлэлцнэ гэжээ.
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 21-ний үдээс өмнө урилгаар БНСУ-ын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд Сон Мин Сунтай утсаар ярихдаа, холбогдох талууд үргэлжлэн нааштай алхам дараа авч, зургаан талын хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг ахиулан хөгжүүлэхийг хүсч байна, Хятадын тал үүний төлөө үргэлжлэн цуцалтгүй хүчин чармайлт гаргана гэжээ.\Пэрлаймаа, Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\
|