Хойд Солонгосын Атомын Эрчим Хүчний Ерөнхий Газрынхан 27-ны өдөр Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн ажлын төлөөлөгчидтэй Пхеньянд хэлэлцээ хийж, Ён Бионы цөмийн тоног төхөөрөмжийг хааж битүүмжлэх ажлын журамыг нотлох асуудлыг авч хэлэлцжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хоёр тал 27-ны үдээс өмнө, үдээс хойно бүр хэлэлцээ хийсэн байна. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн ажлын төлөөлөгчдийн нэр овгоо хэлэхгүй нэг хүний хэлснээс үзвэл, хэлэлцээ нь маш сайнхан уур амьсгалд болсон юм байна. Олон Улсын Атомын Эрчим хүчний Агентлагийн ажлын төлөөлөгчид 28-ны өдөр Ён Бион орж, 29-ний өдөр Пхеньян буцаж, 30-ны өдөр айлчлалаа өндөрлөж Пхеньянгаас мордохоор төлөвлөж байна. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\
|