БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Гү Шюлянь 7-р сарын 1-ний өдөр Москвад хүрэлцэн очиж, Орос дахь айлчлалаа эхлүүлсэн байна. Орост айлчлах хугацаанд тэрээр Хятад Оросын эмэгтэйчүүдийн дөрөв дэх соёлын долоо хоногийн ажиллагаа болон Хятад Оросын эмэгтэйчүүдийн 2-р чуулга уулзалтад оролцох бөгөөд Оросын парламент, холбооны засгийн газрын удирдагчтай уулзах болно.
Гү Шюлянь онгоцны буудалд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ жил нь Хятад Оросын харилцаан дахь маш чухал нэг жил юм. Өнгөрсөн жил "Оросын жил"-ийн ажиллагааг Хятадад зохион явуулж, Хятадын ард түмэнд маш сайн сэтгэгдэл өгсөн юм. Энэ онд орост болох "Хятадын жил"-ийн ажиллагааг нэн сайн зохион явуулахыг хүмүүс хүсэн хүлээж байна гэжээ.
Хятад Оросын эмэгтэйчүүдийн соёлын долоо хоног болон эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын ажиллагаанд Хятад Оросын эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн хөгжил болон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар солилцоо хийх болно гэж Гү Шюлянь хэлээд, энэ ажиллагаа нь амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|