Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон ил 3-ны өдөр Пхеньянд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ян Же читэй уулзав.
Ян Же чи ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ху Жиньтаогын Ким Жон илд дэвшүүлсэн дотнын мэндчилгээ болон аман захиаг уламжлав.
Хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. /Пэрлаймаа орчуулав/
|