Пакистаны цэргийн төлөөлөгч 10-нд хэлэхдээ: Пакистаны засгийн газар болон Лал Масжид сүмийнхэнтэй яриа хэлцэл хийгээд үр дүнгүй болсон тул сүмийн гадна сахиж суугаа Пакистаны аюулгүйн хүчин мөн өдөр Лал Масжид сүм рүү тал бүрээр дайралт хийв гэжээ.
Цэргийн төлөөлөгч хэлэхдээ: 3 цэрэг эндэж, 15 цэрэг хүнд шархдав. 40 зэвсэгт этгээд алагдаж, 50-аад зэвсэгт этгээд засгийн газрын цэрэгт бууж өгчээ. Хоёр талын гал нээлтэд Лал Масжид сүмээс наанадаж 20 сурагч зугатан гарчээ. Тэд өнөө цэргийн хамгаалалтад байна. /Баясгалан орчуулж Номин хянав/
|