Пакистаны цэргийн талынхан 10-ны өдөр хэлэхдээ: Пакистаны аюулгүйн хүчин мөн дөр Исламбадын Лал-Масжид сүм рүү тал бүрээр дайралт хийж, 30 гаруй эмэгтэйчүүд хүүхдийг авран гаргав. Лал-Масжид сүмийн хоёр номерын хүн Авдул Рашеед Жази мөн өдөр гал нээлтэд өрдөж алагдав гэжээ.
Пакистаны засгийн газар Лал-Масжид сүмийнхэнтэй яриа хэлцэл хийгээд үр дүнд хүрч чадаагүй болохоор сүмийн гадна сахиж суугаа Пакистаны аюулгүй хүчин 10-ны өглөөний 7 цагаар дайралт хийж, 50-аад зэвсэгт этгээдийг хөнөөсөн байна. Өнөө аюулгүйн хүчин Лал-Масжид сүмийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байна. /Баясгалан орчуулж Номин хянав/
|