"Аль Кайда" бүлэглэлийн хоёр номерын хүн Айман Аль-Завахири 10-ны өдөр интернэт сүлжээгээр давьсан бичлэгтээ, Блайрын засгийн газрын үеийн гадаад бодлогыг өөрчлөх хэрэгтэй, эс тэгвэл Их Британи алан хядлагын халдлагад өртөх болно гэж Английн шинэ ерөнхий сайд Браунд сэрэмжлүүлсэн байна.
Завахири мөн Их Британийн "Сатанис шүлэг"-ийн зохиолч Салман Рушдие-г лалын шашныг гутаан доромжлов гэж хэлсэн бөгөөд үүнд "Аль Кайда" бүлэглэл маш тодорхой хариулт өгнө гэж хэлсэн байна.
Завахирийн хэлсэн үгэнд холбогдуулан Браунын төлөөлөгч хэлэхдээ, түүний хэлсэн үгэнд харуу өгөх шаардлагаггүй. Их Британийн амьдралын хэлбэрийг террорист этгээдээр эвдүүлэхгүй гэж ерөнхий сайд хэлж өнгөрсөн юм гэжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /
|