Пакистаны Ерөнхий сайд Шукат Азиз 11-ний өдөр, нийслэл Исламабадын Лал- Масжид сүмд явуулсан цэргийн үйл ажиллагаагаа дууслаа гэж мэдэгдсэн байна.
Азиз мөн өдөр ерөнхий сайдын ордондоо хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, үйл ажиллагаа дууссан, Лалын сүмд байсан хүмүүс бүгд гарч ирсэн гэжээ. Цэргийн энэ ажиллагаанаас болж үрэгдэж шархадсан хүний тоо төсөөлснөөс хол бага байна. Одоо болтол эмэгтэйчүүд хүүхэд үрэгдэж шархдаагүй гэж тэр цохон тэмдэглэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|