Венагийн дипломат зүтгэлтний 12-ны өдөр хэвлэл мэдээллийнхэд хэлснээр, ОУАЭХА-ийн нэг шалгалтын хэсэг 12-ны үдээс хойш БНАСАУ руу мордож, Солонгосын талын Ён бионы цөмийн тоног төхөөрөмжийг хааж, битүүмжилсэн байдалд хяналт шалгалт хийх гэж байна.
Цөмийн шалгалтын хэсэг эхлээд Бээжинд түр буугаад дараа нь 14-ний өдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян орох болно.
ОУАЭХА-ийн 10-ны өдөр нийтэлсэн сонсгол мэдээнд тэмдэглэснээр, уг байгууллага БНАСАУ-ын албан ёсны урилгыг хүлээн авсан юм байна, мөн цөмийн шинжээчдээ БНАСАУ-д илгээх болно. Энэ хэсэг нь ОУАЭХА болон БНАСАУ-ын тохиролцсон хэлэлцээр тэрчлэн уг байгууллагын зөвлөлийн хурлын гаргасан тогтоол ёсоор, БНАСАУ-ын хаах гэж байгаа Ён Бионы цөмийн тоног төхөөрөмжид хяналт тавьж шалгалт хийх болно гэж мэдэгдсэн байна. /Баатар орчуулж,Урангоо хянав./
|