Солонгосын хойгийн цөмиийн асуудлаархи 6 талын хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн ву 18-ны өдөр хэлэхдээ, БНАСАУ 5, 6 сард багтаан цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг хүчингүй болгохын зэрэгцээ, цөмийн бүх төлөвлөгөөгөө мэдүүлэх бодолтой байна гэжээ.
Мөн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ, БНАСАУ, БНСУ-ын төлөөлөгчид 18-ны өдрийн үдээс өмнө нэг цаг зөвшилцэл хийсэн байна. БНАСАУ буй бүхий цөмийн төлөвлөгөөгөө орхигдуулахгүйгээр мэдүүлэх болно гэж зөвшилцээний явцад, БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Ге Гуан хэлсэн гэжээ. \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\
|