• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-23 09:19:01    
Туркийн шударга ёс болон хөгжил нам парламентын сонгуульд ялжээ

Синьхуа Агентлаг

      Туркийн шударга ёс болон хөгжил нам 22-ны өдөр болсон парламентын сонгуульд ялсан гэж Туркийн засгийн эрх баригч шударга ёс болон хөгжил намын дарга, Ерөнхий сайд Ресеп Тайп Ердоган уг намын нийслэл Анкраа дахь төв байранд зарлажээ.

     Ресеп Тайп Ердоган хэлэхдээ, шударга ёс болон хөгжил намынхан парламентын сонгуульд маш их нягтрал болон ардчлалын хүчинтэйгээ гүйцэд харуулснаар засгийн эрхийг үргэлжлэн бие дааж барих болсон юм. Сонгогчид энх тайван, ардчлалтай байдалд сонголтоо хийлээ гэжээ. Үндэстний үйл ажиллагаа намын дарга Девлет Бахкели мэдэгдэл хийж, Туркийн ард түмэн шударга ёс болон хөгжил намыг дахин сонголоо, Турк үндэстний эрэл хүслийг хүндэтгэх ёстой гэжээ.

     98.4%-н саналыг тоолсон байдлаас үзвэл, шударга ёс болон хөгжил намыг 46.7%, гол болох сөрөг нам бүгд найрамдах ардын намыг 20.9% нь дэмжсэн байна. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./