Афганистаны Талибаны зэвсэгт этгээдэд барьцаалагдсан Өмнөд Солонгосын 23 хүний нэг нь хөнөөгдснийг БНСУ-ын Гадаад харилцаа худалдааны яам 26-ны өглөө нотлов. Афганистаны цагдаагийн байгууллага ч Өмнөд Солонгосын нэг эрэгтэй хүний цогцосыг оллоо гэж нотосон байна.
Үүнээс гадна, 6 эмэгтэй, 2 эрэгтэйг багтаасан барьцаалагдсан найман хүн суллагдсан бөгөөд Афганистан дахь Америк цэргийн баазад хүргэгдлээ гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгсэл 25-ны өдөр мэдээлсэн юм. Гэвч Өмнөд Солонгос болон Афганистаны албаны тал энэ мэдээг ерөөс гэрчлээгүй . Талибаны төлөөлөгч Юусуф Ахмади барьцааны хүн суллагдлаа гэдгийг үгүйсгэсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мо Хён 25-ны өдөр Афганистаны Ерөнхийлөгч Карзаитай утасаар ярьж, барьцаалагдсан хүнийг түргэн суллуулахын төлөө цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр тал шийдсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|