Америкийн төрийн нарийн бигийн дарга Кондолиза Райс 30-ны өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, Аль Кайда бүлэглэл, Ливаны хезболлах нам зэрэг хүчинид хандахын тулд, Америк нь Саудын Араб зэрэг Персийн булангийн бүс нутгйин улс орон, тэрчлэн Израиль, Египетэд цэргийн үлэмж хэмжээний тусламж олгоно гэжээ.
Райс хэлэхдээ, Америк нь ирээдүйн 10 жилд Израиль, Египетэд тус бүр 30 тэрбум болон 13 тэрбум ам.долларын цэргийн тусламж олгоно гэжээ. Үүнээс гадна, Америк нь цэргийн тусламжийн асуудлаар Саудын араб зэрэг Персийн булангийн 6 оронтой зөвшил хийх юм байна. Эх сурвалжийн мэдээнд тэмдэглснээр, Америк нь Персийн булангийн эдэгээр улс оронд 20 тэрбум ам.долларын үнэ бүхий зэр зэвсэг нийлүүлэх юм байна. \Номин орчуулж, Буян хянав\
|