7-р сарын 31-ний өдрийн 21 цаг хүртлэх байдлаар, "Энхийн үүрэг 2007" терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуульд оролцох Хятадын талын цэрэг ангийн эхний 300 гаруй офицер дайчид Оросын цэргийн сургуулийн районд хүрсэн бөгөөд Оросын цэргийн хуаранд байралсан байна.
Оросд хүрсэн Хятадын цэргийн анги дасгал сургуулиа хийж эхэлсэн бөгөөд Оросын цэргийн ангитай хамт сургууль хийнэ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 7-р сарын 31 хүртлэх байдлаар, нийт 52 сэтгүүлч энэ цэргийн сургуулийг сурвалжлахаар Оросын талд өргөдөл өгсөн байна, иймээс Хятадын 50 хүнээр бүрэлдсэн сэтгүүлчдыг оруулвал цэргийн сургуулийг сурвалжлах сэтгүүлч 100 хүнээс давсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Буян хянав.\
|