Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи 8-р сарын 1-ний өдөр Манилад АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын гадаад харилцааны сайд нарын хурал зэрэг хурлуудад оролцох төлөөлөгчдийн зарим тэргүүн нартай уулзав.
Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Д. Негропонтетэй уулзах үед Ян Жечи хэлэхдээ, Америкийн талтай хамтаар чармайж байгаад Хятад Америкийн харилцааны сайн сайхан тогтвортой хөгжлийг хэвээр байлгахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Хятадын Америкит экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай ярих үед Ян Жечи хэлэхдээ, зарим асуудлыг улс төржүүлэх ёсгүй, Хятад улс хэтэрхий өсгөөнтэй мэдээлэхийг эсэргүүцнэ, худалдааны ивээх үзэл болон гадуурхах үзлийг эсэргүүцнэ гэжээ.
Европын холбооны зөвлөлийн аюулгүйн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гадаад харилцаа аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Соланатай уулзах үед сайд Ян Жечи хэлэхдээ, энэ оны сүүлийн хагаст Бээжинд болох Хятад Европын удирдагчдын 10-р уулзалт бол маш чухал уулзалт юм. Хоёр тал стратегийн өндөрлөгөөс Хятад Европын харилцааны ирээдүйн хөгжлийн үзэл санааг дэвшүүлж, Хятад Европын харилцааг нэн өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсч байна гэжээ.
Тайваний асуудлын тухай ярих үед Яа Жечи тэмдэглэхдээ, Тайваний асуудал бол Хятадын гол чухал ашиг сонирхолд холбогдож байна, Хятадын тал " Тайванийг тусгаар тогтнуулах" ямарваа хэлбэрийн хагалан бутаргах үйл ажиллагааг зөвшөөрөхгүй, Тайванийг Хятад улсаас салган тусгаарлахыг яасан ч зөвшөөрөхгүй юм гэжээ. Олон орны сайд нар Тайваний асуудлаарх байр суурь тод томруун бөгөөд ямагтын гэж илэрхийлээд нэг Хятад улсын бодлогыг цаашид баримтлана гэж дахин нотолсон байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|