"Энх тайваны үүрэг хариуцлага 2007" терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуульд оролцох Тажикстан, Киргизийн 130 гаруй офицер дайчид, 5-ны үдээс хойно Оросын Челиабинск мужид хүрэлцэн очсон байна. Ингиснээр энэ сургуульд оролцох цэргийн анги бүхнээрээ сугруулийн газраа хүрэлцэн очсон байна.
"Энх тайваны үүрэг хариуцлага 2007" терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургууль нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдснаас хойш оролцсон орон нь хамгийн олон, цар хэмжээгээр хамгийн өргөн цэргийн нэгдсэн сургууль юм. Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикстан зэрэг орны 4000 –аад хүн оролцсон байна. Узбекстан сургуульд цэрэг оролцуулаагүй, зөвхөн офицер илгээж командлалын хэсэг болон нэгдсэн байлдааны командлалын газрын сургуульд оролцуулах болно. Төлөвлөгөөний дагуу, энэ сургуульд оролцох бүх хүмүүс 6-ны өдөр анхны сургуулиа хийх болно. \Урьхан орчуулж, Урангоо хянав.\
|