Афганистаны Ерөнхийлөгч Карзай 5-ны үдээс хойш Давид Кампд хүрэлцэн очсон бөгөөд энд Америкийн Ерөнхийлөгч Буштай Аль Кайда бүлэглэл болон Талибаны зэвсэгт дайралтыг хэрхэн үр ашигтай хориглох, өдрөөс өдөр даажирч байгаа Афганистаны аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар зөвшилцөл хийх болно.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Афганистаны асуудлаас гадна, Америк Афганистаны тэрүүн нар Афганистан болон түүний хөрш орон Пакистан, Ираны харилцааны асуудлыг хэлэлцэх юм байна.
Карзай Буштай уулзахаас өмнө, CNN-д ярилцлага өгөхдөө, Афганистаны терроризмийн эсрэг дайн 6 жил шахам болж байгаа хэдий ч Аль Кайда бүлэглэлийн удирдагч Бин Ладенг баривчлах ажил ахицгүй байна. Өнгөрсөн 2 жилд, Афганистаны аюулгүйн байдал муудсан юм гэжээ.
Афганистан, Ираны харилцааны тухай Карзай хэлэхдээ, Иран нь Афганистаны энхийн үйл явц, терроризмийн эсрэг болон мансууруулах бодисыг нууцаар хил давуулахад цохилт өгөх явц дахь дэмжигч юм, Афганистан нь Ирантай найрсаг харилцаагаа үргэлжлэн хэвээр байлгах болно гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|