Хоёр хоног хуралдах зургаан талын хэлэлцээний эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2-р хурал Панмунжом дахь Өмнөд Солонгосын "Энх тайваны гэр бүл"-д болсон байна.
Зургаан талын хэлэлцээний "2-р сарын 13-ны хамтын баримт бичиг"-ийн тогтоолын дагуу, энэ удаагийн ажлын хэсгийн хурал нь талуудын дараачын шатанд Солонгосд олгох эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн тусламжын асуудлыг авч хэлэлцэх болно. Уг ажлын хэсгийн дарга нь Өмнөд Солонгос болох бөгөөд зургаан талын хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн дарга Чун юунг ви даргалсан байна.
Хятадын Солонгосын хойгийн асуудал хариуцсан тусгай элч Чэнь Найчин, Солонгосоос НҮБ-д суугаа төлөөлөгчдийн газрын орлогч элчин сайд Ким мунг ги, Америкийн үндэсний аюулгүйн хорооны Азийн эдийн засгийн үйл хэрэг хариуцсан хариуцлагтай хүн Курт Тонг, Оросын ГХЯ-ны Азийн 1-р хэлтсийн зөвлөх байсан Давидов, Японы Азийн хэлтсийн орлогч дарга Жуничи ихара тэргүүтэй төлөөлөгчид уг хуралд оролчсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Буян хянав\
|