Орон нутгийн цагаар 8-р сарын 6-ны өдрийн үдээс хойшийн 1 цаг 30 минутад "Энхийн үүрэг 2007" Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зэвсэгт хүчний терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуульд оролцогч олон орны цэргийн ангиуд Оросын Челябинск мужийн Чебаркулын сургуулийн талбайд анхны нэгдсэн сургууль хийв . Анхны нэгдсэн сургуульд, оролцогч талууд нийт 70 нисдэг тэрэг, бөмбөгдөгч нисэх онгоц, десантын цэргийн тээвэрийн онгоц, 200-аад танк хуягт тэрэг оролцуулсан байна.
Нэгдсэн сургууль дууссны дараа, Хятадын цэргийн анги сургуулийн газрын орчинд зохицсон гэж Хятадын талын командлагч, ХАЧА-ын Жанжин стабын орлогч дарга хурандаа генерал Шю Чилян илэрхийллээ. \Урангоо орчуулж хянав\
|