
БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны төлөөлөгч Чо Хее юн 13-ны өдөр мэдэгдэхдээ, Афганистанд барьцаалагдсан БНСУ-ын 2 эмэгтэй суллагдаж, БНСУ-ын хяналтад байгаа газарт очсоныг БНСУ-ын засгийн газар гэрчилсэн байна гэжээ.

Уг төлөөлөгч мөн өдрийн орой хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.

Талибаны зэвсэгт этгээд 7-р сарын 19-ний өдөр Афганистаны төв хэсгийн Газни мужийн авто зам дээр БНСУ-ын 23 хүнийг баривчилсан байна. Одоох байдлаар, 2 эрэгтэй нь хөнөөгдөөд үлдсэн хүмүүс нь мөн л Талибаны зэвсэгт этгээдийн хяналтад байгаа юм байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|