Хятад улсын Дарга Хү Жиньтао Киргизэд төрийн анхны айлчлал хийхийн хамт тэнд болох ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 7-р бага хуралд оролцхоор 14-ний өдөр Киргизийн нийслэл Бишкект хүрэлцэн очив.
Тэрээр онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад, Киргиз хоёр ард түмэн мянган жилийн найрамдалтай. Дипломат харилцаа тогтооснос хойших 15 жилд хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа ил тод үр дүнд хүрлээ. Түүхнээс үлдэж ирсэн хилийн асуудлаа хоёр тал бүх талаар зохицуулсан бөгөөд ШХАБ, НҮБ зэрэг олон талт хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа, өөр өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдсон чухал зарчмын асуудлаар харилцан дэмжиж, хоёр орны хамтын ашиг сонирхолыг хүчтэй хамгаалж, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд найдвартай баталгаа хангасан байна гэж тэмдэглэжээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ айлчлал лавтай амжилтад хүрч, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Хү Жиньтао илэрхийлжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|