
Үер усны гамшигт ноцтой дайрагдсан Хойд Солонгост НҮБ тусламж олгоно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 14-ний өдөр илэрхийлжээ.
НҮБ-ын тусламж үзүүлэх гэж байгаад БНАСАУ-ын тал талархал илэрхийлсэн байна, НҮБ-ын үзүүлэх тусламжийг тэд хүлээн авна гэж би үзэж байна гэж Бан Ги Мун тэмдэглээд, НҮБ-аас Пхеньян болон Бангкокт суугаа байгууллагууд үер усны гамшгаас хойд солонгост учруулсан хохирлын байдлыг тодруулах ажлыг хийж эхэлснийг нотолсон байна.

Өөр мэдээнд тэмдэглснээр, Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Сеан Мкормак 14-ний өдөр Вашингтонд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, үер усдлын гамшигт ноцтой дайрагдсан Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж олгох асуудлыг Америк судалж байна гэлээ.

Хойд Солонгос сүүлийн үе үер усны ноцтой гамшигт дайрагдсан тухай Сеан Мкормак хэлэхдээ, БНАСАУ-д хэрэв тусламж шаардлагатай бол, НҮБ-аар дамжуулан түүнд тусламж олгоход Америк бэлэн байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ сарын 7-оос хойш, Хойд Солонгост үргэлжлэн бороо орж үер усны ноцтой гамшигт дайрагдаж, татаж хэлэхэд хэдэн зуун хүн эндсэн юм уу сургагүй болж, иргэдийн 30 мянга гаруй орон сууц эвдэгджээ. Үүнээс гадна, ширүүн бороо нь бас Хойд Солонгосын гол гол авто зам, төмөр зам болон гүүрийг эвдэлж, ихэнх районд цахилгаан эрчим хүчний хангамж болон холбооны сүлжээ тасарсан байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|