Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Киргизийн нийслэл Бишкект Киргизийн Ерөнхийлөгч Бакиветай хэлэлцээ хийж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, ШХАБ-ын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах талаар чухал нийтлэг ойлголттой болсон байна.
Киргизтай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх явдлыг Хятадын засгийн газар чухалд үздэг, Киргизийн талтай хамтаар чармайж, бүх салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөн гүнзгийрүүлэх болно гэж Хү Жиньтао илэрхийлэв.
Хятадын талтай хамтаар чармайж, Киргиз, Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ болон Киргиз, Хятадын арван жилын хамтын ажилагааны хөтөлбөрийг сайтар хэрэжүүлэхийг Киргиз хүсч байна. Хятадын талтай ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврагч хүчинд эрс цохилт өгч, ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллгааны нөөц боломжийг цаашид уудлан гаргахад Киргиз бэлэн байна гэж Бакиев хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|