Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Киргизийн нийслэл Бишкект Киргизийн Ерөнхийлөгч Бакиевтай хамтаар хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Хятад, Киргизийн харилцааг байнга эрчимжүүлэх бол хоёр орны гадаад харилцааны тэргүүлэх чиглэл мөн, энэ нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай юм. Хоёр орны дээд хэмжээний харилцан айрчлал, парламентын хэлхээ холбоог багтаасан олон давхаргын хэлхээ холбоог цаашид эрчимжүүлж, хоёр орны бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр тал бэлэн байна гэж хамтарсан мэдэгдэлд илэрхийлэв.
Хоёр орны гарын үсэг зурсан хилийн асуудлын тухай бүх хэлэлцээр болон баримт бичгийг хатуу мөрдөх бөгөөд хоёр орны хилийн нутгийг өнө удаан энх тайван, үеийн үе найрсаг байлгана гэж хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ дахин нотолсон байна. Хоёр тал аюулгүйн салбарт үргэлжлэн нягт хамтран ажилаж, "Зүүн туркменстан"-ы алан хядагч хүчнийг ороцуулсан бүх хэлбэрийн терроризмд хамтаар цохилт өгөх болно гэж хамтарсан мэдэгдэлд тэмтэглэв.
Хоёр тал ШХАБ-ын хүрээн дэх аюулгүй байддал, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхийн төлөө чармайх болно гэж мэдэгдэлд тэмдэглэв. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|