8-р сарын 15-ны өдөр бол Энэтхэгийн тусгаар тогтносон өдөр юм. Энэтхэгийн нийслэл Шинэ Делид мөн өдөр өргөн их ёслол зохион байгуулж, Энэтхэгийн колонийн ноёрхолоос ангижирсаны 60 жилийн ойг тэмдэглэв.
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синг ёслол дээр үг хэлж, Энэтхэгийн 60 жилийн турш бүх салбартаа олсон амжилтыг эргэн үзэв. Энэтхэгийн засгийн газар нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтаа үргэлжлэн чармайн нэмэгдүүлэх болно гэж тэрээр амалсан байна.
Дэлхийн бүх улс оронтой сайн сайхан харилцаа тогтооход Энэтхэг бэлэн байгаа, Энэтхэг аюулгүй байдал, хөгжилтэй байхын зангилаа нь мөн хөрш орнуудын хөгжил цэцэглэлд бий гэж тэрээр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|